2012-03-24,15:53

Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ

Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?

Эртний Грек Ромийн агуу их сэтгэгчид Амжилт гэдгийн доор ухаарал цэцэн мэргэнийг дээдлэдэг байж. Харин өнөөгийн нийгэм маань эд материалаар л явцуу хүрээнд ойлгож байна. Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Нэгэн Жишээ авъя л даа. Хуулийн заалтуудаа сайн мэддэг нэгэн хүн хулгай хийчихлээ. Иймд шийтгэл хүлээх ёстой байхаа. Гэвч тэр хүн өөрөө хуульч мэргэжилтэй. Мөн сайн хулгай хийж. Тэрхүү шийтгэлийг хүчингүй болгочихдог... Энэ хүнийг боловсролтой хүн гэх үү??? 2 дах жишээ нь Эртний Грек Ромийн сэтгэгч Анаксогор, Аниксэмэн 2 ийн яриа юм. Анаксогор Аниксэмэн 2 цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байж л дээ. Аниксэмэн шавь нь багшаасаа асуужээ. - Багшаа Би юм мэдэх тусам л мэдэхгүй зүйл гарч ирдэг гэж л дээ, Энэ Ягаад вэ? гэхэд - Багш нь барьж явсан саваагаараа газар 2 тойрог зурдаг. Нэг тойрог нь жижигхэн бөгөөд дотор нь зурдаг Нөгөө нь том тойрог бөгөөд Бага тойрогний гадуур нь зурдаг. - Энэ жижиг тойрог бол чиний мэддэг зүйл. Харин энэ том тойрогт багтах зүйлийг би мэддэг. -Энэ том тойрогноос гадна байгаа зүйл бол миний мэддэггүй зүйлс гэжээ. Мөн том тойрогтой шүргэлцэх цэг маш олон байгаа иймд бидний мэддэггүй зүйл олон ажээ. Дээрхи 2 санаанаас амьдралдаа хэрэглэж санаа авахийг хүсье


бичсэн: btuya төрөл: Нийтлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 373

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)