Мөнгөтэй болох зарчим
Та доорхи долоон зарчимтай танилцсанаар мөнгөтэй холбоотой аливаа асуудлаа шийдвэрлэж чаддаг болно.
1. Биет хөрөнгөд мөнгөө зарцуул Бизнесийн ертөнцөд хөл тавьсан л бол алддаг эсвэл хождог нь жам. Бизнес зөвхөн хөрөнгө оруулалт, дамлан худалдаалах гэсэн 2 үйлдэл дээр явагддаг. Иймээс хоосон төсөл, сүлжээнд хэзээ ч мөнгөө бүү зарцуул. Харин бодитой хийгдэж байгаа хөрөнгөнд мөнгөө зарцуулж чадвал та хожино.
2. Хүнд мөнгө бүү зээлдүүл Хэн нэгэн танаас мөнгө гуйвал хариуг нь тэр дор нь бүү хэл. Маргааш эсвэл дараа болъё гэж эвтэйхэн аргал. Хэнд ч мөнгөө бүү зээлдүүл. Хөдөлмөрлөж, ухаанаа зарж байж олсон мөнгөө хуримтлуулаад дараа нь өөрийн дураар зарцуул. Гэхдээ буян үйлдэх юму, хэн нэгэнд бэлэглэх бус, эргээд өөрт ашигтайгаар эргэж ирэх байдлыг сонго.
3. Хэзээ ч хүний шахалтан дор худалдаа арилжаа бүү хий. Зарагдах зүйл худалдаж ав Зарж худалдаж болохгүй зүйл хэзээ ч бүү ав. Авсан зүйлийн чинь хэрэгцээ дуусахад эргээд хэн нэгэнд зарах бодолтой сонголт хийх нь таны мөнгийг хэмнэх болно. Тиймээс ямар нэгэн эд зүйлс худалдаж авахдаа тухайн зүйлийнхээ өнөө маргаашийн төдийгүй ирээдүйн хэрэгцээг сайтар тооцоолж үз. Ашиг олох боломжийг бүү алд Энэ зөвлөгөө хамгийн сайн сэтгэлгээтэй хүмүүст зориулагдаж байгаа юм
4. Маш богино хугацаанд сэтгэж төлөвлөн, үнийн хэлбэлзлээс гарч буй ашигтай боломжийг аль болох хугацаа алдалгүй зөв сонгож авах арга юм. Энэ нь мөнгөө арвижуулах хамгийн хор хохирол багатай арга.
5. Хямдралыг бүү алд Юмны үнэ гэдэг байнга л хэлбэлзэлтэй байдаг зүйл. Өнөөдөр авсан үнэтэй зүйл сарын дараа хэд дахин өндөр үнэтэй болох ч тохиолдол гарна. Хэдийгээр та наймаачин биш ч гэлээ өнөөдрийн амьдарч буй нөхцөл байдал чинь үнийн хүрдэн дотор эргэлдэж байгааг санаж явах ёстой. Бэлэн мөнгөө байнга эргэлтэд оруулж бай. Худалдаж авсан бол эргээд худалд, өнөөдөр чадахгүй бол маргааш худалд гэсэн зөвлөгөөг бүү март.
6. Мөнгийг байнгын хөдөлгөөнд байлгаж бай. Ингэснээр та хожно уу гэхээс алдахгүй. Та мөнгөө бараа болгоод эргэж мөнгө болгохдоо аль болох авсан үнээ хурдан олохыг эрмэлз.
7. Зоригтой зээл ав Бизнес эрхлэхээр завдсан хүн юуны өмнө өрөнд орохоосоо айдаг. Хэтэрхий болгоомжилсноос болж ихээхэн ашиг олох боломж алдсанаа өнгөрсөн хойно нь мэдээд харамсдаг. Харин зээлээ хугацаанд нь төлөх учраас та өөртөө ашигтайгаар хичээж ажиллах нь чухал