Нүүрс-устөрөгчийн бүтэц-тест
Ханасан нүүрс-устөрөгчийн молекулийн бүтэц Асуулт, даалгавар 11-р анги 1.Нүүрсустөрөгчдийн молекулдахь устөрөгчийн атом ямар исэлдлийн зэрэгтэй байдаг вэ? 2.Этан,этилен, ацетилений молекулдахь нүүрстөрөгчийн атомын исэлдлийн зэрэг нь ямар байдаг вэ? З.Сигма ба пи холбоо ямар ялгаатай вэ? 4.Нүүрстөрөгчийн хоёр атомын хоорондох дан ба давхар холбооны аль нь урт байдаг вэ? 5.Давхар холбооны сигма ба пи холбооны аль нь бөх байх вэ? б.Этилен ба ацетилений алиных нь молекулдахь нүүрстөрөгчийн хоёр атом нь хоорондоо их зайтай байдаг вэ? 7.Этилен ба ацетилений молекулын аль нь масс ихтэй байх вэ? 8.Дан, хоёрчийн.гуравчийн холбооны валентын өнцөг нь ямар ялгаатай вэ? 9.Дан,хоёрчийн,гуравчийн холбооны энерги ямар ялгаатай вэ? 10.Адил тооны нүүрстөрөгчийн атом бүхий задгай ба цагираг нүүрсустөрөгчдийн молекулийн алинд нь устөрөгчийн атом олон байх вэ? 11.Бензолын молекул дахь нүүрстөрөгчийн атомуудын хоорондох холбооны урт яагаад адил байдаг вэ? 12.Бензолын молекулд дан ба давхар холбоо хэд хэд байдаг вэ? Тест 1.Нүүрстөрөгчийн атомын гадаад давхрааны электронууд өдөөгдсөн төлөвт ямар орбиталуудад байрлах вэ? a. 2s12p2 б. 2s22p2 в. 2s12p3 г. 2s22p3 2. Метаны молекул ямар дүрстэй байх вэ? а. Шугаман б. Хавтгай в. Орон зайн г. Тетраэдр 3. Этилений молекул дахь нүүрстөрөгчийн атомын электроны орбитал ямар эрлийзжилтэй байх вэ? a. Sp б. sp2. в. Sp3 г. S2p2 4. Ацетилений молекул дахь нүүрстөрөгчийн атомуудын хоорондох холбооны урт ямар байх вэ? а. 0.120 нм б. 0. 134нм в. 0.140 нм г. 0.154 нм 5. Этилений молекул дахь нүүрстөрөгчийн атомын валентын өнцөг ямар байх байх вэ? а. 90° б. 109°28 в. 120° г. 180° 6. Ацетилений молекулд ямар холбоонууд байх вэ? а.Сигма б.Пи в.Сигма ба Пи г.Сигма ба Пи-ээс өөр 7. Этилений молекул дахь нүүрстөрөгчийн хоёр атомын хоорондох холбооны энерги ямар байх вэ? а.ЗЗЭкж/ моль 6.412 кж/ моль в.613 кж / моль г.837 кж/моль 8. Сигма ба Пи холбооны аль нь бөх байх вэ? а. Сигма б. Пи в.Адил. г. Ямарч байж болно 9. Метаны молекул дахь нүүрстөрөгчийн атомын исэлдлийн зэрэг ямар байх вэ? а. 4+ б. 0 в. 2- г. 4- 10 Этилений молекул дахь нүүрстөрөгчийн атомын исэлдлийн зэрэг ямар байх вэ? а. 4+ б. 0 в. 2- г. 4- 11 Ацетилений молекул дахь нүүрстөрөгчийн атомын исэлдлийн зэрэг ямар байх вэ? а. 0 б. 1- в. 2- г. 4- 12. Хлорформын (CHCI3) молекул дахь нүүрстөрөгчийн атомын исэлдлийн зэрэг ямар байх вэ? а. 2- б. 0 в. 2+ г. 4+ 13. Ацетилений молекул дахь нүүрстөрөгчийн атом гадаад давхраандаа эрлийзжээгүй пи орбитал хэдтэй вэ? а. 1 б. 2 в. 3 г. 4 14. Ямар бодисын молекул дахь нүүрстөрөгчийн атом SP эрлийзжилтэй байх вэ? а. Метан б. Этилен в. Ацетилен г. Диен 15. Ямар бодисын молекул дахь бүх атомууд нэг шулуун дээр орших вэ? а. Метан б. Этилен в. Ацетилен г. Диен 16. Ямар бодисын молекул дахь нүүрстөрөгчийн атомуудын хоорондын холбооны урт 0. 134 нм байх вэ? а. Метан б. Этилен в. Ацетилен г. Диен 17. Ямар бодисын молекул дахь нүүрстөрөгчийн атомын валентын өнцөг 109° 28 байх вэ? а. Метан б. Этилен в. Ацеттилен г. Диен 18. Нүүрстөрөгчийн атомуудын хоорондох ямар энерги 412 кж/ моль байх вэ? а. Дан б. Хоёрчийн в. Гуравчийн г. Аромат биш 19. Ямар нүүрстөрөгчийн молекул дахь нүүрстөрөгчийн атомын исэлдлийн зэрэг 3+ байх вэ? а. Метан б. Этан в. Этилен г. Ацетилен 20. Дараах нүүрсустөрөгчдийн молекул дахь С-Н холбооны аль нь хамгийн урт байх вэ? а. Метан б. Этан в. Этилен г. Ацетилен
бичсэн: btuya төрөл: Цахим тест |
Сэтгэгдэл бичих